ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хөлбөмбөгч бүсгүй өөрийгөө Марадонагийн охин гэж зарлав

Аргентиний хөлбөмбөгч, өдгөө 25 настай Евгениа Лапровиттола хэмээх бүсгүй өөрийгөө домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн охин хэмээн зарлажээ. Марадонаг нас барахын өмнө Лапровиттола эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаж байсан аж. Марадонагийн шарилыг эцэг тогтоох шинжилгээний дээж авахын тулд  чандарлахаа түр хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентиний шүүх гаргасан юм.

Домогт хөлбөмбөгч Марадона өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд 60 насандаа уушгины үрэвслийн улмаас таалал төгссөн билээ. Тэрбээр албан ёсоор таван хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч өөрсдийгөө түүний хүүхдүүд гэсэн хэд хэдэн хүн гарч ирээд буй.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet