newswire

БНХАУ-д коронавирусийн шинэ төрлийн тохиолдол бүртгэгджээ

Өмнө нь Их Британи, Европын орнуудад бүртгэгдсэн коронавирусийн шинэ төрлийн халдвар БНХАУ-д гарсан байна. “The Straits Times”-ын мэдээлснээр, Шанхай хотын оршин суугч 23 настай эмэгтэй Их Британиас эргэж ирснийхээ дараа шинжилгээ өгч, коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Коронавирусийн шинэ төрөл одоогоор дэлхийн 17 оронд гараад байгаа бөгөөд өмнөх хувилбараас илүү хурдан тархдаг, халдварлах чадвар өндөр гэж эрдэмтэд онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн шинэ төрлийн халдвар Японд бүртгэгдэж, тус улс гаднын иргэдэд хилээ хаах шийдвэр гаргасан.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet