НИЙГЭМ

Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 405 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Улсын хилээр нэвтрэн орсон 845 тээврийн хэрэгсэл, 808 жолооч, хилээр гарсан 836 тээврийн хэрэгсэл, 770 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор  нэвтэрсэн нийт 178 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 405 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 39 аж ахуйн нэгжийн 2252.8 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөн, 63 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet