НИЙГЭМ

“Туушин боловсрол” сангаас “Хүүхдийн төлөө фонд”-д 10 сая төгрөг хандивлалаа

“Туушин” групп үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын хойч үе, ирээдүй болсон хүүхэд, сурагч, оюутан, залуучуудад сурч боловсрох, мэдлэг чадвараа хөгжүүлэн дээшлүүлэхэд нь зориулан “Туушин боловсрол” санг үүсгэн байгуулсан билээ.

Монгол Улсын Соёлын яамны санаачлагаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдөр Засгийн газрын тогтоолоор дахин сэргээн байгуулж, “Монгол соёл, Монгол хүүхэд” анхны хуримтлалын аяныг зохион байгуулсан нь бидний зорилго, зорилттой нэг байсанд бид талархаж сэтгэлийн бэлэг болгон 10 сая төгрөг хандивлан энэхүү үйл хэрэгт нэгдсэндээ таатай байна.

“Туушин” компани

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet