ДЭЛХИЙН МЭДЭЭ

2020 он дэлхийд: Онцлох 10 үйл явдал

Өнгөрч буй 2020 онд хүн төрөлхтөн цар тахал, хөл хорио, эдийн засгийн хүндрэл зэрэг томоохон сорилттой нүүр туллаа. Алан хядах ажиллагаа, улс төрийн хямрал, тэмцэл, осол аваар, байгалийн гамшиг ч биднийг тойрсонгүй. 2020 онд дэлхий дахинд өрнөсөн 10 чухал үйл явдлын тоймыг бид онцлон хүргэж байна.

Тегеран дахь онгоцны сүйрэл

Өнгөрч буй 2020 оны нэгдүгээр сарын 8-нд Ираны агаарын цохилтоос хамгаалах систем Тегераны ойролцоо Украины “Boeing 737-800” онгоцыг Америкийн пуужинтай андууран сүйрүүлсэн эмгэнэлт хэрэг гарсан юм. Тегеранаас Киев рүү нисэж явсан зорчигч тээврийн онгоцонд байсан 176 хүн амь эрсэдсэн.  Ираны эрх баригчид ослыг техникийн шалтгаантай хэмээн тайлбар хийсэн юм. Барууны орнууд ослын шалтгааныг тогтоохыг шаардсаны дараа тэд онгоц сүйрсэнд буруутайгаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр төлөхөө мэдэгджээ.

Украины нисэх онгоцыг Ираны пуужин харваж унагасан гэж АНУ-ын мэргэжилтнүүд  дүгнэжээ

Цар тахал

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх дэгдсэн коронавирусийн халдвар улмаар цар тахал болж, өдгөө дэлхийн бүх тивд тархан олон хүний амийг авч одлоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд Хятадад коронавирусээр хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн бол энэ тоо одоо дэлхий даяар 1.7 саяд хүрсэн. 114 оронд одоогоор коронавирусийн халдвар дэгдэж, улс орнууд халдварыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоож буй. “Ковид-19” халдварыг ДЭМБ цар тахал хэмээн зарлаж, хөл хорио, тэг зогсолтоос үүдсэн эдийн засгийн хямрал цөөнгүй оронд нүүрлэж, эрдэмтэд, эмийн компаниуд маш богино хугацаанд вакцин гарган авлаа.

Brexit

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Европын холбооны түүхэнд бас нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь Их Британи Брюсселиэс туурга тусгаарлаж буйгаа зарлав. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан энэ талаар хэлэхдээ “Энэ бол төгсгөл биш, харин эхлэл” гэсэн юм. 2016 онд Британийн ард иргэдийн дунд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр Европын холбооноос гарч буйгаа Лондон зарласан нь энэ агаад 2021 он гарахаас өмнө Брюссельтэй шилжилтийн үеийн талаар тохиролцоонд хүрч, худалдаа, эрчим хүч, загас агнуурын салбарт цаашид хамтран ажиллах гэрээг байгуулж чадлаа.Ө нгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Европын холбооны түүхэнд бас нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь Их Британи Брюсселиэс туурга тусгаарлаж буйгаа зарлав.

Brexit to cost billions in income losses across Europe | Business| Economy  and finance news from a German perspective | DW | 21.03.2019

Газрын тосны үнэ

Энэ онд газрын тосны зах зээл амаргүй сорилттой нүүр тулав. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн орнууд, ажиглагч улсуудын хэлэлцээр өнгөрсөн гуравдугаар сард бүтэлгүйтэж, олборлолтоо багасган, газрын тосны үнийг тогтворжуулах төлөвлөгөө талаар болсон юм. Цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар газрын тос, нефтийн бүтээгдэхүүний эрэлт багассан үед экспортлогч орнууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс түүхий эдийн үнэ баррель тутам нь 30 ам.доллароос ч доош унахад хүрсэн бөгөөд энэ нь 1990-ээд оны Персийн булангийн хямралаас хойших хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт болов.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг ТӨК хариуцна

“Амьсгалж чадахгүй байна”

АНУ-ын Миннеаполис хотын оршин суугч, хар арьстан Жорж Флойдыг цагдаа нар баривчлах үедээ хүч хэрэглэн, улмаар залуу нас барсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн бүх нийтийн хөдөлгөөн болж өргөжлөө. Жорж Флойдыг баривчлах үедээ цагдаа түүний хүзүүн дээр өвдөглөн дарахад залуу “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэлж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, АНУ-д өнөө хүртэл амь бөхтэй оршсоор буй арьсны үзэл, цагдаа нарын түрэмгий үйлдлийг зогсоохыг шаардан иргэд гудамжинд гарч жагссан. Төдөлгүй Америкийн олон хотод “Black Lives Matter” буюу “Хар арьстнуудын амь нас үнэ цэнтэй” уриан дор олон сая иргэн нэгдсэн юм.

жорж флойд | News.MN

“SpaceX”-ийн амжилт

Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд түүхэнд анх удаа хувийн компани сансар руу нислэг үйлдлээ. Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр сансрын нисгэгч Боб Бенкен, Даг Харли нар олон улсын сансрын станц руу ниссэн юм. Сансар судлалын түүхэнд анх удаа хувийн компани нислэг үйлдсэнийг олон нийтийн сүлжээ, телевизээр хэдэн арван сая хүн үзсэн нь ч онцлог байлаа.

SpaceX may attempt 3 rocket launches on Sunday - Business Insider

“Ахиад л А.Лукашенко…”

Дэлхийн олон оронд энэ жил парламент, Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Тэр дундаас олны анхааралд хамгийн их өртсөн нь Беларусийн Төрийн тэргүүний сонгууль байлаа. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко 80.1 хувийн санал авч ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 гаруй хувийн санал авсан. 1994 оноос хойш тус улсыг удирдаж буй Александр Лукашенког сонгуулийн дүн будлиантуулсан, нэр дэвшигчдийг барьж шоронд хорьсон, хүний эрхийг зөрчсөн хэмээн эсэргүүцсэн ард иргэд өнгөрсөн наймдугаар сараас хойш өнөөг хүртэл жагсаал, цуглаан хийсээр байна.

Цитата дня: “Кто о чем, а Лукашенко — прежде всего о власти“ » UDF.BY |  Новости Беларуси

Карабахын мөргөлдөөн

Армени, Азербейжаны хилд орших Уулын Карабахын зөрчил дахин сэдэрч, зэвсэгт мөргөлдөөн гарлаа. Армени, Азербейжаны тал бие биенээ өдөөн хатгаж гал нээсэн хэмээн буруутгасан бөгөөд мөргөлдөөнд энгийн иргэд ч амь эрсэдсэн билээ. Арваннэгдүгээр сарын 10 сөргөлдөгч талууд Оросын зуучилснаар хэлэлцээр хийж, галаа зогсоосон бөгөөд Армени Карабахын гурван дүүргийг Азербейжаны мэдэлд шилжүүллээ. Мөн зөрчил болсон бүсэд Оросын энхийг сахиулагчдыг байршуулжээ.

Уулын Карабахад тулаан үргэлжилсээр байна | Ublife

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

АНУ-ын Төрийн шинэ тэргүүний төлөөх өрсөлдөөн Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын хооронд голчлон өрнөлөө. Арваннэгдүгээр сарын 3-нд болсон санал хураалтад сонгогчдын ирц маш өндөр байсныг ажиглагчид онцолсон. Сонгуулийн дүнд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 80 сая хүний санал, сонгогчдын коллегийн олонхоор ялалт байгуулж, Америкийн шинэ Ерөнхийлөгчөөр тодорлоо. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлээд байна.

US election 2020 : All you need to know about the presidential race - BBC  News

Сулейманийн үхэл

Өнгөрч буй 2020 оны нэгдүгээр сарын 3-нд америкчууд Багдад руу агаарын цохилт хийж, Ираны цэргийн зүтгэлтэн, стратегч Касем Сулеймани амиа алдсан. Агаараас цохилт өгөх тушаал гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар “Сулеймани бол олон сая хүний амьдрал сүйтгэсэн буруутан” хэмээн твиттерт бичсэн нь иранчуудын дургүйцлийг улам хөөрөгдсөн явдал болов. Касем Сулейманийн үхлээс хэд хоногийн дараа Тегеран Ирак дахь Америкийн цэргийн баазыг бөмбөгдсөн бөгөөд хоёр улсын зөрчил гүнзгийрч, Вашингтон Ираны эсрэг хоригоо чангатгажээ.

КАСЕМ СОЛЕЙМАНИ АЛАГДСАНААР ОЙРХ ДОРНОДЫН БАЙДАЛ УЛАМ ХУРЦДАВ ~ ТОЙМЧДЫН  КЛУБ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet