НИЙГЭМ

Б.Идэр-Од уучлалт хүсэж, контентоо цахим орчноос татав

УОК-ын Шуурхай  штабын дарга Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УОК-ын ажил үүргийг мушгин гуйвуулж, тохиромжгүй наргиа хийсэн нэр бүхий долоон иргэнд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн билээ.

Тодруулбал, “Амны хаалтгүй суучихад УОК-ын нэр барьж, мэргэжлийн үг хэллэг буруугаар ашигласан “Ideree’s Home Party” нэвтрүүлгийн оролцогчдод хуулийн байгууллагаар шалгуулна. Цар тахал, халдварт өвчин тоглоом биш. Бүх хүн нойр хоолоо умартан цар тахлыг эсрэг тэмцэж байхад хэсэг нөхөд бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бөөгнөрөөд, амны хаалтгүй суучихаад ингэж доог тохуу хийж болохгүй. Тоглоом тоотой нь дээр” гэсэн юм.

Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уучлал хүчлээ.

No description available.

Тэрбээр “УУЧЛАЛТ ХҮСЬЕ. Коронавирусийн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж, Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.

Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet