ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д коронавирусийн шинэ төрлийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Олон улсад тархаж эхлээд буй коронавирусийн шинэ төрөл АНУ-д бүртгэгдлээ. Халдвар авсан өвчтөн 20-29 насны эрэгтэй бөгөөд тусгаарлалтад байгаа гэж эрх баригчид мэдээллээд байна.

Их Британид илэрсэн коронавирусийн шинэ төрөл АНУ-д анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм. Коронавирусийн энэ хувилбар АНУ-д хараахан илрээгүй байгаа боловч “аль хэдийнээ орж ирсэн байх магадлалтай” гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын туслах Бретт Жируар өмнө нь мэдэгдэж байжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусийн халдварын 19.4 сая гаруй тохиолдол илэрч, 336,900 гаруй хүн нас бараад байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet