newswire

“Сайн” ломбардыг удаа дараа тоносон рецидив хэрэгтнийг баривчиллаа

Баянгол дүүргийн XI хороонд байрлах “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрыг бүлэглэн дээрэмдсэн хэрэг арванхоёрдугаар сарын 17-нд гарсан. Уг хэрэгт холбогдуулан өмнө нь ял шийтгүүлж байсан хоёр хүнийг сэжигтнээр тооцсон. Гэвч М.Мөнхтайваны Мөнх-Од хэргийн газраас оргон зайлсан. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр 11.00 цагт сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд Баянзүрх дүүргийн Чулуун овоо орчимд бүгэж байжээ. М.Мөнх-Од 2019 оны есдүгээр сард хорихоос суллагдсан аж.

Үүнээс өмнө 2006 оны зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс хүн амины хэргээр ял шийтгүүлсэн. Гэвч сар хүрэхгүйн дараа буюу 2006 оны долдугаар сарын 7-нд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорихоос суллагдсан байна. Мөн 2010 оны арваннэгдүгээр сарын 9-нд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс танхай, дээрмийн хэргээр ял шийтгүүлсэн. 2016 оны нэгдүгээр сарын 18-нд бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр мөн л ял сонссон аж. Өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн “Да хүрээ” авто худалдааны төвийн ойролцоох “Сайн” болон Сүхбаатар дүүрэгт байрлах “Бан Бан” ломбардыг тоносон хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан М.Мөнх”Од түүний хамсаатан хоёр хүнийг саатуулан шалгаж байсан юм байна.

Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сард түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналаар батлан даалтад гаргасан ажээ. Батлан даалтад гарсан М.Мөнх-Од дахин “Сайн” ломбардад халдсан байна. Хэрэгтнүүд ломбарднаас 600 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл авсан гэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet