COVID-19

Турк БНХАУ-аас 50 сая тун вакцин авна

Турк Улс коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциныг БНХАУ-аас авахаар төлөвлөж буйг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

Хятадын “Sinovac” компаниас авах вакцины эхний хэсэг буюу гурван сая тунг шинэ оноос өмнө Анкара хүлээн авах юм.

Тус улс Хятадын компаниас нийтдээ 50 сая тунг вакцин авахаар төлөвлөж байгаа бөгөөд “Pfizer” вакцинаас 4.5 сая тунг мөн захиалжээ. ОХУ-ын “Спутник-5” вакциныг худалдаж авахаас түр татгалзаад байсан туркчууд шаардлагатай тохиолдолд Москвагаас вакцин худалдаж авах талаар ч хэлэлцэж буй аж.

Тус улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж, сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс өсөж буй. Үүнтэй холбоотойгоор тус улс руу зорчиж буй бүх хүнд  коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэдэг шаардлага тавьжээ.

Эх сурвалж: Ройтерс

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet