ДЭЛХИЙН МЭДЭЭ

Загвар зохион бүтээгч Пьер Карден таалал төгсөв

Францын нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден 98 насандаа таалал төгслөө. Парисаас холгүй Нейи-сюр-Сений эмнэлэгт тэрбээр амьсгал хураасан аж. 1922 онд Италид төрсөн Пьер Карден театрын зураачаар ажлын гараагаа эхэлж, хожмоо загварын ертөнцөд хөл тавьсан билээ.

Тэрбээр 1947 онд Кристиан Диорын загварын товчоонд ажиллаж, төдөлгүй 1950 онд өөрийн брэндээ үүсгэн байгуулжээ. Абстракт, футурист хэв маягийг загварын ертөнцөд оруулж ирсэн Пьер Карден мөн эрэгтэй хувцасны цуглуулгуудаараа 1960-1970-аад онд ихэд нэрд гарч байв. Мөн жинсэн хувцсаар дагнан, хүүхэд, залууст зориулсан цуглуулгуудаараа ч загварт хувьсгал хийсэн Пьер Карден даашинз, үнэртнүүдээ зах зээлд боломжит үнээр гаргаснаар олон үйлчлүүлэгчийг өөртөө татсан нэгэн байлаа.

Сонирхуулахад, 1970-аад онд Карден НАСА-тай хамтран ажиллаж, загвар зохион бүтээж байсан бөгөөд Нил Армстронгийн хувцсыг өмсөж үзсэн цорын ганц хүн болжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet