ӨВ СОЁЛ

ВИРТУАЛ МУЗЕЙ: Хархорум

XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэлээ. Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтанд үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг бүтээв.

Төслийн гүйцэтгэгч:

  • ☑️ Монгол Улсын Их Сургууль
  • ☑️ Дижитал Солюшнс Төслийг санхүүжүүлэгч
  • ☑️ Шинжлэх Ухаан, Технологийн Сан
  • ☑️ Рио Тинто Монгол Дэмжигч байгууллагууд
  • ☑️ Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
  • ☑️ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
  • ☑️ Соёлын Өвийн Үндэсний Төв
  • ☑️ Инженер, Технологийн Дээд Боловсрол төсөл
  • ☑️ Монгол Костюмс
  • ☑️ Хархорум Музей
  • ☑️ Түмэн Хишигтэн
  • ☑️ Окурус
  • ☑️ Монгол Судлалын Хүрээлэн
  • ☑️ Эф Дабл Юү Медиа

ТҮҮХ СӨХВӨЛ:

Хархорум гэдэг нэрний утга учир: Эрт дээр үед эхлээд Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж байна. Каракорум гэдэг нэр алтай үгнээс гаралтай уйгар үг ажээ. Харин Чингис хааны үеэс Хархорум гэдэг нэртэй болсон бөгөөд Хархорум гэдэг нь “Хар хүрэм” гэсэн Монгол үгнээс үүсчээ. Каракорум гэдэг нь Монголоор “хар хүрэм” гэсэн үг юм. Галт уулын дэлбэрэлтээр үүссэн нэгэн зүйл хатуу чулууг уйгараар “хорум”, Монголоор “хүрэм” гэдэг нь тодорхой юм гэж эрдэмтэн Ц.Шүгэл бичсэн. Тэгэхээр энэ нэр нь Хархорум биш харин Хар хүрэм болж таарч байгаа юм. Олон эрдэмтэд ингэж үзсэн боловч хараахан нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа билээ.

Эртний Хархорум хотын байдал: Хархорум хотын суурь анх YIII зууны үед тавигджээ. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын цэргийн хуаран, зэвсгийн агуулах болж байжээ. Түүний дараа Монгол улсын их эзэн хаан Чингис улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, дараа нь Өгөөдэй хаан 1235 оноос хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулжээ. Хэрмийн дотор  тусгайлан зассан өндөр довжоон дээр чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай Түмэн Амгалант хэмээх том ордыг бариулжээ. Шалыг нь ногоон өнгийн хавтангаар хийж, ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байв. Ордны өргөн нь 55-80 метр байсан гэдэг бөгөөд багана болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан, ногоон ваараар бүрсэн байв. Юань улсын сударт улаан бичин жил буюу 1236 оны цагаан сард Түмэн Амгалант ордныг барьж дуусгасны ёслол үйлдсэн тухай бичжээ. Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садангийн хүмүүсийн нилээд олон орд харшууд баригджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet