Live
COVID-19

12/29: 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 14035 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнд коронавирус илэрлээ.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос 36 хүн (сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр) бүртгэгдэж, нийт тоо 226 болов.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 702.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 376
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1175 боллоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet