COVID-19

Уханийн талаар мэдээлсэн сэтгүүлчид дөрвөн жилийн хорих ял оноов

БНХАУ-ын Ухань хотоос коронавирусийн талаар сурвалжлага хийсэн сэтгүүлчид дөрвөн жилийн хорих ял оноосон тухай BBC мэдээлжээ. Сэтгүүлч Жан Жанийг дайсагналд турхирсан, эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан гэж баривчилсан байна.

Хуульч мэргэжилтэй ч сүүлийн хэдэн жилийн хугацаанд иргэний сэтгүүл зүйгээр дагнан ажиллаж буй тэрбээр Хунань мужийн Ухань хотод коронавирусийн халдвар тархсаны дараах нөхцөл байдлыг сурвалжлан хүргэж байжээ. Жан Жанийн өмгөөлөгчийн хэлж буйгаар, шоронд хоригдож байхдаа тэрбээр өлсгөлөн зарлаж, эрүүл мэндэд нь хохирол учирсан аж.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Жан Жань Ухань хотод очиж, тэнд болж буй бүх л үйл явдлыг бичин, олон нийтийн сүлжээгээр түгээсэн нь асар их хандалт авч, олны анхааралд орсон юм. Түүнийг гуравдугаар сарын 14-нд Шанхайд баривчилсан бөгөөд худал мэдээлэл тараасан, хүмүүсийг өдөөн хатгалгад турхирсан хэргээр арваннэгдүгээр сард шүүж эхэлсэн аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet