ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дональд Трамп тусламжийн багцыг баталлаа

Коронавирусийн цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг давахад чиглэсэн тусламжийн багц арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталлаа.

Конгрессын хоёр танхимын хэлэлцэж баталсан энэхүү багц арга хэмжээний хүрээнд жилийн 75 мянган ам.доллароос доош орлоготой иргэдэд 600 ам.долларын тусламж үзүүлэх заалтыг тусгасан ч Ерөнхийлөгч үүнийг эсэргүүцэн тусламжийн хэмжээг 2000 ам.доллар болгохыг шаардаж байсан юм.

АНУ цар тахалтай тэмцэх, коронавирус, хөл хорионоос үүдсэн хүндрэлийг давах,   эдийн засгийг эрчимжүүлэхэд  нийтдээ  900 тэрбум ам.долларын багц арга хэмжээг авах бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж, иргэд олгох тусламжаас гадна бизнес, боловсролын байгууллага, эмнэлгийн үйлчилгээг дэмжихээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet