COVID-19

Коронавирусийн вакцин хийлгэсэн хүн нас баржээ

Коронавирусийн вакцин хийлгэсэн Израилийн нэг иргэн зүрхний дутагдалд орж нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Израилийн умард мужид амьдардаг, 75 настай, зүрхний хууч өвчтэй эрэгтэйд коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг гэрт нь очиж хийсэн бөгөөд хэдэн цагийн дараа тэрбээр амьсгал хураасан аж.

Энэ тохиолдлыг вакцинаас болсон гэж үзэх учир дутагдалтай ч Эрүүл мэндийн яам тусгай комисс гарган нөхцөл байдлыг судалж, үхлийн шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байна. Израиль “Pfizer” вакцины найман сая тун худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд  энэ сарын 20-ноос вакцинжуулалтаа эхэлж, эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхныг хамруулж байгаа юм.

Эх сурвалж: Интерфакс

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet