COVID-19

12/28: Баянзүрх дүүргийн 55,106 иргэн PCR-ын шинжилгээнд хамрагдаад байна

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт энэ сарын 21-30-ны өдрийг дуустал 70-80 мянган иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн (2020 оны 12 дугаар сарын 28-ны 14:00 цаг) байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 55.106 хүнийг хамруулаад байна. Үүнээс 43,769 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан бол бусад хариу хүлээгдэж байна.

Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхитэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.    

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet