СОНИН ХАЧИН

Хамгийн өндөр настай шууданч тэтгэвэртээ гарлаа

Их Британийн шуудангийн салбарт 80 жил тасралтгүй ажилласан шууданч өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Өдгөө 93 настай хатагтай Кэй Уайт Шропшир гүнлигийн Клэйверли тосгонд 14 наснаасаа шуудан зөөж эхэлсэн бөгөөд 1960 онд шуудангийн салбарынхаа эрхлэгч болж тэр цагаас хойш өнөөг хүртэл энэ албыг хашжээ.

Хэдхэн сарын өмнө Их Британид тархсан коронавирусийн улмаас шуудангийн салбарыг хаахад хүрч, Кэй Уайт, 75 настай ажилтан Энн Мейдлийн хамтаар тэтгэвэртээ гарахаар шийдсэн байна.

“Шуудан зөөх гэдэг түүний бүх л амьдрал байсан” гэж тосгоны оршин суугчид Кэй Уайтын тухай  ярьдаг агаад энэ олон жил энэ амаргүй албанд зүтгэснийг нь үнэлэн 2010 онд Британийн эзэнт гүрний одонг түүнд  гардуулсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet