НИЙГЭМ

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянган өрх бий

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Тэрбээр мөн коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарах үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт өглөө. 

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий аж. Тог цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүйг Нийслэлийн Засаг дарга тодотгоод эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөлт төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад албаныханд өгсөн юм.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet