newswire

Грекийн ерөнхийлөгч коронавирусийн вакцин хийлгэв

Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу өнгөрсөн ням гарагт Афин хотын “Эвангелисмос” эмнэлэгт коронавирусийн вакцин хийлгэснийг “ERT-1” телевизийн эфирээр шууд дамжуулан үзүүлжээ.

Вакцин хийлгэснийх нь дараа түүний дэргэд байсан эмч, сэтгүүлчид Катерина Сакелларопулуд алга ташин баяр хүргэв. “Эвангелисмос” эмнэлгийн сувилагч Эфстатия Камписиули, настай өвчтөн Михалис Йованидис нар Грект вакцин хийлгэсэн эхний хүмүүс болсон байна. Тэд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг хийлгэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet