COVID-19

ХСҮТ: Энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч хүлээн авахгүй

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй гэдгээ мэдэгдлээ. Тус төвд одоогоор тусгаарлагдаж буй 134 өвчтөн, 71 сахиурт эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй юм.

ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмчилгээ үйлчилгээ Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт явагдаж байгаа аж.

Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэгт хийнэ. Түүнчлэн УОК-ын шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрт нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ. 

Тус төвийн хоёр эмч, эмчтэй ойр харилцсан нэг хүн, нийт гурван иргэнээс энэ сарын 25-нд коронавирусний халдвар илэрсэн. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, тэдний ойрын хавьтал 112 хүнийг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet