COVID-19

БНСУ-д коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ

Их Британиас БНСУ-д ирсэн гурван хүнээс коронавирусний шинэ хувилбар илэрлээ гэж тус улсын Өвчинд  хянал тавих, урьдчилсан сэргийлэх төв (KDCA) мэдээлжээ.

Их Британиас 12 дугаар сарын 22-нд ирсэн коронавирустэй гурван хүний сорьцод генетикийн шинжилгээ хийхэд хувьссан вирус илэрсэн байна. Тэд Лондонд амьдардаг бөгөөд гэр бүлээрээ ирснийх нь дараа шинжилгээнд хамруулахад коронавирус илэрчээ. Түүнчлэн Их Британиас гэр бүлээрээ ирсэн өөр дөрвөн хүний ​сорьцыг шинжилж байгаа аж.

Их Британид илүү хурдан халдварладаг “COVID-19”-ийн шинэ хувилбар 12 дугаар дундуур илэрсэн билээ. Хувьссан вирус нь 70 хувиар илүү хурдан халдварладаг гэж дүгнэж байгаа боловч илүү хурдан үхэлд хүргэдэг эвсэл өвчний явцыг хүндрүүлдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй байгаа юм. Коронавирусний энэ хувилбар одоогоор найман оронд илрээд байна. ОХУ-ыг оруулаад хэд хэдэн улс Их Британитай нислэгээ зогсоосон юм. БНСУ-ын хувьд 12 дугаар сарын 23-наас Их Британитай нислэгээ зогсоож, тус улсаас ирсэн коронавирусний халдвартай бүх хүний сорьцод генетикийн шинжилгээ хийж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Нислэгээ зогсоосон байгаа хэдий ч Их Британиас гуравдагч орнуудаар дамжин БНСУ-д хүрэх боломжтой байгаа юм.

БНСУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 808 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 57680 болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet