Live
COVID-19

12/28: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнд коронавирус илэрлээ.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос 10 хүн (хоёр өвчтөн, найм нь гэр бүлийн гишүүд) бүртгэгдэж, нийт тоо 194 болов.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 340
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1137 боллоо.

1 сэтгэгдэл

  1. Санал

    2020-12-28

    Энэ буураад байна гэж харах уу, нэмэгдээд байна гэж ойлгох уу? бүр учрыг нь олохоо ч болилоо. Гэр бүлийн хавьтлуудыг нь тусгаарласан байсан уу, гадуур адилхан явж байсан уу? Яамны мэдээлэл улам тодорхой бус, бүрхэг болсоор л байх… Ковидтой хүмүүсийн орцыг битүүмжлээд байна уу? ковидын хавьтагчийн оршин суугаа орцыг битүүмжлээд байна уу? Хэдэн цаг худлаа лайв хийж бусдын цагыг барж байхаар товч тодорхой, үнэн бодит мэдээллийг хүргэдэг баймаар юм. Энэ хавьтагчид хаана байсан, аль бүс эрсдэлтэйг бид мэдэж байж болгоомжлох юм шиг. Гэртээ тусгаарлалтад гарахгүй байгаа боловч ажлын шаардлагаар гэр бүлийн гишүүн ажиллаж байгаа болохоор санаа зовох юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet