ДЭЛХИЙН МЭДЭЭ

Таамаглал: 2028 онд Хятад эдийн засгаараа Америкийг гүйцэж түрүүлнэ

Дэлхий даяар дэгдсэн коронавирусийн халдвар, түүнээс үүдэлтэй хөл хорио, эдийн засгийн хүндрэл улс орнуудад хүчтэй цохилт болж байна. Харин хамгийн богино хугацаанд энэ хүндрэлийг даван туулж, бизнес, үйлдвэрлэлийн салбар нь сэргэсэн улс бол БНХАУ. Түүгээр ч зогсохгүй эдийн засаг нь энэ онд өссөн үзүүлэлттэй гарч буй орон Хятад болж байна.

Лондонд төвтэй Эдийн засгийн судалгааны төвийн (CEBR) таамаглаж буйгаар, 2028 он гэхэд БНХАУ эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлэх магадлал өндөр буй.

БНХАУ-ын бизнес, тэр дундаа үйлчилгээний салбар жил ирэх бүр өргөжин тэлэхийн зэрэгцээ өндөр технологи, ухаалаг техникийн зах зээл нь ч үсрэнгүй хөгжиж байгаа нь тус улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг судлаачид онцолж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар цар тахлын дараа буюу 2022-2024 онд АНУ-ын эдийн засаг дунджаар 1.9 хувиар өсөх магадлалтай бол БНХАУ-ын хувьд энэ үзүүлэлт 5.7 хувьтай байх төлөвтэй бөгөөд энэ эрчээрээ 2028 он гэхэд Вашингтоны өмнө гишгэх нь.

БНХАУ цар тахалд хамгийн түрүүнд өртсөн ч хатуу хөл хорио тогтоож, шуурхай арга хэмжээ авсны дүнд богино хугацаанд халдварыг хумьж, хохирол багатайгаар даван гарсан бөгөөд энэ онд эдийн засаг нь хоёр хувийн өсөлттэй гарч байна. Харин АНУ, Европын орнуудад хөл хорио удаан үргэлжилж, улмаар бизнес, эдийн засгийн салбарт чамгүй хохирол учирсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet