COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 80 саяд хүрлээ

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 80 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүнээс 45 сая хүн вирусийн халдвар авч, эмчлүүлэн эдгэрсэн бол 1.7 сая хүн нас баржээ. Халдвар авсан тохиолдол одоогоор АНУ-д хамгийн их буюу 19 сая, Энэтхэгт 10.1 сая, Бразилд 7.4 сая, ОХУ-д гурван сая даваад байгаа юм.

Их Британид коронавирусийн мутацид орсон шинэ төрөл тархаж, Европын орнууд, Японд ч шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байгаа бөгөөд цар тахлын хоёрдугаар давалгаа цөөнгүй оронд гарч, Израиль, БНСУ-д хөл хорио тогтоох шийдвэрийг хэлэлцэж байна.

Мөн  цар тахлын халдварыг хумьсан гэгдэж байсан БНХАУ-д ч өнгөрсөн долоо хоногт шинж тэмдэггүй шинэ тохиолдол 12 бүртгэгдсэн бөгөөд Бээжин хотод тав, Ляонин мужид долоон хүн халдвар авсан гэж мэдээллээ. Ташрамд, коронавирусийн эсрэг вакцинжуулалт АНУ, Европын холбооны орнуудад эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet