ДЭЛХИЙН МЭДЭЭ

Саудын Араб газрын тос, байгалийн хийн дөрвөн шинэ орд илрүүллээ

Саудын Арабын “Saudi Aramco” компани байгалийн хий, газрын тосны дөрвөн орд шинээр нээн илрүүлжээ. Тус улсын Эрчим хүчний сайд Абдулазиз бен Сальманы хэлж буйгаар тус улсын зүүн хэсэгт Дахран хот, мөн Иракийн хилээс холгүй Рафха хотын ойролцоо газрын тосны шинэ ордууд нээсэн аж.

Харин байгалийн хийн чамгүй нөөцтэй хоёр шинэ ордыг тус улсын баруун өмнөд хэсгийн Гавар газрын тосны ордоос холгүй Аль-Минахаз, Аль –Сахбаад өрөмдсөн цооногоор илрүүлсэн байна. Одоогоор дээрх ордуудын нөөц хэмжээг тодорхойлж буй.

Ташрамд, Персийн булангийн газрын тос, байгалийн хийн томоохон ордууд Саудын Арабын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд ДНБ-ийх нь 45 хувь, төсвийнх нь орлогын 75 хувь, экспортынх нь 90 хувийг нефть болон нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг.

Эх сурвалж: Аль Жазира

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet