СОНИН ХАЧИН

Хамгийн их шартуулдаг согтууруулах ундааг нэрлэжээ

Финландын Хельсинкийн их сургуулийн судлаачид ямар төрлийн согтууруулах ундаа хамгийн их шартуулдагийг судалжээ.

“Medikforum” цахим хуудсанд мэдээлснээр хамгийн бараан өнгөтэй виски хамгийн их шартуулдаг бол цагаан архи, өнгөгүй согтууруулах ундаа арай бага шартуулдаг гэнэ. Мөн бараан ром архи, бурбон дарс ч жагсаалтад бичигдсэн байна.

Түүнээс гадна улаан дарс, олон төрлийн согтууруулах ундаа хольсон коктейль ч хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүчтэй шардуулдаг болохыг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Ташрамд, хүний биед орсон спиртийн хорыг L-цистеин хэмээх аминхүчил саармагжуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө энэхүү хүчил агуулдаг хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал өндөг, наранцэцгийн самар, хушга идэх нь эрүүл мэндэд тустай гэнэ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet