ДЭЛХИЙН МЭДЭЭ

Майкл Жексоны “Неверлэнд”-ыг 22 сая ам.доллароор худалдав

Нэрт дуучин Майкл Жексоны “Неверлэнд” шилтгээнийг тэрбумтан Рон Беркл 22 сая ам.доллароор худалдан авчээ. Дуучин 1987 онд энэхүү шилтгээнийг 20 сая орчим ам.доллароор худалдан авч байсан бөгөөд Питер Пений зохиолд гардаг шидэт арлын нэрээр “Неверлэнд” хэмээн нэрийджээ.

Калифорни мужийн Санта-Барбарагаас холгүй орших уг цогцолборыг сүүлийн хэдэн жилийн турш худалдахаар оролдсон ч авах хүн олдоогүй учир үнийг нь хямдруулсан аж. Усан сан, теннис, сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, 50 хүний суудалтай кинотеатр бүхий 12 мянган хавтгай метр талбайтай шилтгээнд Майкл Жексон амьд ахуйдаа алсыг харагч, тоглоомон төмөр зам, амьтны хүрээлэн байгуулж байсан.

Амьдралынхаа 20 жилийг дуучин энд өнгөрүүлсэн бөгөөд нас барахаасаа нэг жилийн өмнө санхүүгийн бэрхшээлийн улмаас худалдахад хүрчээ.

Эх сурвалж: NBC news

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet