COVID-19

Япон улс гадны иргэдэд хилээ хаалаа

Японы таван иргэнээс коронавирусийн мутацид орсон шинэ төрлийн халдвар илэрсэн тул маргааш буюу арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн ирэх оны нэгдүгээр сарыг дуустал тус улс  руу  аялах, ажиллах, суралцах болон бусад зорилгоор зорчих гаднын иргэдэд хилээ хааж буйгаа Токио мэдэгджээ. Энэ хориг дэлхийн бүх улс, бүсийн иргэдэд хамаарахыг Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура онцлов.

Лондоноос ирсэн Японы таван иргэнийг одоогоор тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж. Тус улсад сүүлийн хэд хоногийн турш халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэж буй тул цаашид халдварын тархалтыг багасгах яаралтай арга хэмжээ авахаа Ерөнхий сайд Ёшихидэ Суга мэдэгдсэн билээ.

Их Британид илэрсэн коронавирусийн шинэ төрөл одоогоор Европын орнууд тэр дундаа Швейцарь, Нидерланд, Дани, Испани, Франц, Италид тархаад байна. Вирусийн шинэ төрлийг есдүгээр сард Их Британид анх илрүүлсэн бөгөөд илүү хурдан тархах чадвартай гэж судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Japan times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet