Live
COVID-19

12/27: 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 14,646 хүнд шинжилгээ хийхэд 39 хүнд коронавирс илэрлээ.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос 38 тохиолдол, Франфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ. Ингээд БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдварын тоо 184 боллоо.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо .

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 330
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1121 боллоо. Эдгэрсэн хүмүүсийн тоо 711 боллоо.

ХОНОГИЙН МЭДЭЭ:

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.12.27-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

  • Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1754 дуудлага ирснээс 691 нь яаралтай тусламж, 1063 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1014 хүн мэдээлэл авчээ.
  • Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2146 хүн үйлчлүүлжээ.
  • ЭХЭМҮТ-д 12 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 38 мэс засал хийгдлээ.
  • ГССҮТ-д 183 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Image may contain: text that says 'd терелжсен мэргэшлийн эмнэлэг, 3ΡΥΥл тусгай мэргэжлийн тевуудийн мзндийн rам едер тутмын нэгдсэн TOOH мздзэ (2020.12.26) 1014 31 596 387 1800-0119 цаг захиалсан дуудлагын TOO цаг захиалсан зевлегее ABCAH бусад 103 дуудлагын TOO зонхилсон евчин цусны даралт осол, эмтэл хуухдиин эвчин яаралтай дуудлага зевлегее ABCAH 1754 691 1063 терсен эхийн TOO 12 гэмтэл, ослын TOO 183 мэс заслын TOO 38 эхэмут-ийн мздззгзэр гCCyT, унтэ-ийн мзд3згзэр яаралтай 38 эмнэлэгт хэвтэн эмчлуулж буй хуний TOO 2146 яаралтай тусламжийн тасгаар уилчлуулсэн TOO 526 хедее, орон нутгаас 75 эрчимт эмчилгээний эмчилг TACAT эмчлуулэгчийн TOO 112 хамтдаа давна телевлегеет 0'

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!АХМАД НАСТАН, АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ЮУ АНХААРАХ ВЭ?

• Эмчийн хяналтад тогтмол байх

• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

• Холбоо барих хүний утасны дугаартай байх

• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

• Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

• Сайн унтаж амрах

• Тайван стрессгүй, ядрахгүй байх

• Дулаан хувцаслах, даарахгүй байх

• Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

• Олон нийтийн газраар явахгүй байх

• Амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Амт, үнэр мэдрэхгүй, хуурай ханиалгах, халуурах зэрэг тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet