СОЁЛ УРЛАГ

Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд 23 бүтээл туналаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Хүүхдийн дууны урын санг баяжуулах, хүүхдийн дуугаар дамжуулж Монгол хүнийг бага наснаас нь хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлдэг эх оронч иргэн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах” цахим уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Удирдамжийн дагуу уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдав.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжмийн зохиолч МУУГЗ Б.Бямбабаяр, Соёл урлагийн газрын дэргэдэх хөгжмийн урлагийн уран сайхны зөвлөлийн ахлагч хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболд нар ажиллаж уралдаанд ирүүлсэн 79 хөгжмийн зохиолч, ая зохиогчийн 169 бүтээлийг сонсож хоёрдугаар шатны шалгаруулалтад доорх 23 бүтээл шалгарлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet