COVID-19

НОК: Баянзүрх дүүргийн иргэд халдварын өргөтгөсөн шинжилгээндээ ИДЭВХТЭЙ хамрагдана уу

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт энэ сарын 21-30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 42.153 хүн хамрагдаад байна.

Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд үлдсэн дөрөв хоногт идэвхтэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг НОБЕГ-аас анхаарууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet