НИЙГЭМ

“Соёмбо” сонины оны шилдгүүд тодров

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакц 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ онд сонины 52 дугаар, “Соёмбо-ҮБХИС” хавсралт сонины 19 дугаар, “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн 3, хүүхэд, залуусын танин мэдэхүйд зориулсан “Монгол цэрэг” сэтгүүлийн нэг дугаарыг хэвлэн Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, уншигч-захиалагчдын тоог нэмэгдүүлэх үндсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн байна.

  • Оны Хөдөлмөрийн аваргаар “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн эрхлэгч-сургалтын мэргэжилтэн, ахмад Э.ОЧХҮҮ,
  • Шилдэг нийтлэлчээр Ерөнхий редактор, дэд хурандаа Х.ГАНЗУЛ,
  • Тэргүүний цэргийн алба хаагчаар Сурвалжлагч, дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ,
  • Тэргүүний ажилтнаар Эх бэлтгэгч-нярав Г.АЛТАНЦЭЦЭГ нар шалгарчээ.

Мөн оны шилдэг бичлэгийн шагналтнаар БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.СҮХБААТАР шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Image may contain: 3 people, people standing
Image may contain: one or more people and people standingImage may contain: 2 people, people standingImage may contain: 2 people, people standing

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet