ДЭЛХИЙН МЭДЭЭ

Эфиопт террористууд 100 гаруй хүний аминд хүрлээ

Эфиопийн баруун хэсгийн Бенишангуль-Гумуз мужид террористууд 100 гаруй иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Метекелийн бүс нэртэй газарт галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн террористууд Бекожи хэмээх тосгон руу халдаж, 100 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд иргэдийн орон гэрийг галдан шатаажээ.

Ийм хэрэг гарсны дараа хууль сахиулагчид, цэргийнхнийг бүс рүү илгээж, халдлага үйлдсэн 42 террористыг баривчилж, зэвсгийг нь хураасан байна. Метекельд өөр хоорондоо байнга зөрчилдөж, зэвсэгт мөргөлдөөн гардаг олон ястан оршин суудаг бөгөөд олон хүний аминд хүрсэн аймшигт халдлага нэг бус удаа гарч байв. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард тус мужид автобусаар зорчиж явсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд халдаж, 34 хүнийг хөнөөсөн юм.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet