COVID-19

“Өнөөдөр 127 хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү шилжсэн”

Манай улсад коронавирусийн батлагдсан 1082 тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл эдгээр иргэдийн 65.7 хувь нь эдгэрсэн таатай мэдээ байна. Тодруудбал сүүлийн 24 цагт 127 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөө өглөө мэдээллээ.

Тэрбээр “Өнөө өглөө 127 хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү буюу дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 711 болж байна. Харин 362 хүн эмчилгээ ажиглалтад байна” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet