COVID-19

“БЗД-ийн эмнэлэгт зүрх судасны дутагдлаар нас барсан иргэн коронавирусийн халдвартай байсан”

БЗД-ийн эмнэлэгт хэвтэж байсан хүнд өвчтэй иргэн нас барсан тохиолдол өчигдөр гарсан гэж ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал мэдээллээ. Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 194 хүн байна. Үүнээс 102 нь эмч, эмнэлгийн ажилтнууд бусад нь өвчтөнүүд. Өчигдөр хүнд өвчтэй, 76 настай нэг иргэн тус эмнэлэгт нас барсан. Иргэн цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагталтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн буюу зүрх судасны дутагдлаар нас барсан.

Дагалдах онош нь коронавирусийн халдвар байсан. Маш хүнд өвчтэй учраас шилжүүлэх боломжгүй байсан” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet