ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хааны амрагийн хагас нүцгэн зургийг интернэтэд цацагджээ

Тайландын Хаан Маха Вачиралонгкорнын амраг, нисгэгч бүсгүй Сининат Вонгважирапакдийн нүцгэн, хагас нүцгэн зургууд интернэтэд цацагджээ. Тайландын хаант засгийг хүчтэй эсэргүүцэгч Павин Чачавалпонгпун энэ зургуудыг цацсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард дээрх зургуудыг хадгалсан дискийг илгээмжээр хүлээн авсан гэнэ. Хааны Сининат бүсгүйн 2012-2014 оны зургуудыг гар утаснаас нь хакердан хулгайлсан байж магадгүй хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм. Мөн хатан Сутхидагийн тойрон хүрээлэгчид ч зургуудыг хулгайлсан байж болох талтай аж.

Сининат 2019 оны долдугаар сард Хааны консорт буюу эхнэрийн статусыг хүртсэн юм. Төдөлгүй гурван сарын дараа түүнийг өөрийгөө хатанд өргөмжлүүлэхийг санаархсан хэмээн буруутгаж бүх эрх мэдэл, хэргэмийг нь хасаж, цэргийн цолыг нь хураасан билээ. Энэхүү дуулианы дараа хэсэг хугацаанд олны нүдэнд ил гараагүй Сининатыг нас барсан гэх цуурхал гарсан ч тэрбээр эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй нь тодорхой болсон. Хаан Маха энэ оны есдүгээр сард Сининатын цол хэргэмийг эргүүлэн хүртээж, хамтдаа Герман улс руу зорчжээ.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet