COVID-19

Германчууд коронавирусийн вакцинаас болгоомжилж байна

ХБНГУ-д маргааш буюу арванхоёрдугаар сарын 27-нд коронавирусийн вакцинжуулалт эхэлнэ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эхний ээлжинд 80-аас дээш насныхан, ахмадын асрах газрын ажилтнууд, эмч, эмнэлгийн ажилтнууд болон халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах аж.

Энэ явдалтай холбогдуулан “YouGov” хүрээлэнгээс явуулсан судалгаагаар ард иргэдийн цөөнгүй хувь нь коронавирусийн вакциныг хийлгэхээс болгоомжилж байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь вакциныг алсдаа гаж нөлөө үзүүлж магадгүй хэмээн үзэж, хийлгэхээс түдгэлзэж байгаа юм. Харин 19 хувь нь вакциныг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Вирусийн халдвараас сэргийлэх тарилгыг хийлгэхэд бэлэн гэж санал асуулгад оролцогчдын 32 хувь нь хариулсан байна.

Германы эрх баригчид ирэх оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 12 сая тун вакцин захиалж, шат дараатайгаар иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн билээ.

Эх сурвалж: DPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet