COVID-19

Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар авсан 45 иргэний 30 нь эдгэрчээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт халдварын тоо 45 болсон бөгөөд сүүлийн 14 хоногт нэмж халдвар бүртгэгдээгүй юм.

Тэгвэл дээрх халдвар авсан 45 иргэний 30 нь бүрэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн өнөөдөр тус аймаг түргэвчилсэн оношлуураар 257 хүнд, PCR шинжилгээг 77 хүнд хийснээс хариу бүгд СӨРӨГ гарчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet