COVID-19

Японд коронавирусийн халдварын улмаас 80 мянган хүн ажилгүй болоод байна

Япон Улсад коронавирусийн халдварын улмаас 80 мянган хүн ажилгүй болсон тухай тус улсын хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Япон улсад 2020 оны нэгдүгээр сарын сүүлээс энэ сарын 20-ны хооронд 78,153 хүн ажилгүй болсноо албан ёсоор бүртгүүлжээ. Энэ судалгаанд зөвхөн орон нутгийнхаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн тоо хамаарч байгаа учраас ажилгүй болсон хүний тоо үүнээс өндөр хувьтай байгаа гэсэн тооцоо ч гараад байна.

Ажилгүй болсон иргэдийн,

  • 15 мянга нь аж үйлдвэрлэлийн салбар,
  • 10 мянга гаруй нь нийтийн хоолны салбарт бүртгэгджээ.

Муж мужаар нь авч үзвэл Токио хотод хамгийн олон хүн ажилгүй болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet