НИЙГЭМ

Хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хүний амь аварлаа

Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид хүний амь насыг аварсан үйл явдал Чингэлтэй дүүрэгт болжээ.

Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага мөргөжээ. 

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай болсон байжээ. Алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар тээврийн хэрэгслийг жолоодуулж, хамгаалалтад аван иргэний өөрийн хяналтад байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэг рүү хүргэж өгч, ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдсон байна.

No description available.

Тэрбээр эмч рүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байсан байна. Тухайн иргэн өмнө нь бүтэн харвалт өгсөн байсан хүн эмчийн хяналтад байжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нартаа амжилт хүсэж баяр хүргэж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet