ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Алибаба” компанийг шалгаж эхэллээ

Хятадын цахим худалдааны томоохон компани “Алибаба” группийг БНХАУ-ын Зах зээлийг зохицуулах хорооноос шалгаж эхэлжээ. Зах зээлд монополь тогтоож, тус платформыг ашигладаг бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлсэн байж магадгүй гэсэн үндэслэлээр тус компанийг шалгаж буй аж. Энэ мэдээлэл гарсны дараа Хонгконгийн бирж дэх “Алибаба”-гийн хувьцаа найман хувиар буурчээ.

Түүнээс гадна Хятадын Ардын банкны санхүүгийн зохицуулагчид “Алибаба”-гийн финтекийн салбар болох “Ант групп”-ийн төлөөлөгчидтэй уулзах болсныг мэдэгджээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Ант групп” IPO гаргахаар зэхэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Эх сурвалж: Блүүмбэрг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet