COVID-19

ХСҮТ-ийн хоёр эмчээс PCR-ын шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ

Өчигдөр ХСҮТ нийт ажилчдаасаа PCR шинжилгээ авсан байна. Шинжилгээнд нийт 327 ажилтан хамрагдсан бөгөөд хоёр хүний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ.

Халдвар авсан хоёр ажилтан ХСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч бол өөр нэг сэжигтэй тохиолдол нь тус тасгийн сувилагч аж. Эмч, сувилагч нарыг ямар шалтгааны улмаас халдвар авсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар БЗД-ийн өвчтөнүүдтэй хавьтал болсон байх магадлалтай гэж үзээд байна.

Энэ талаар, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тус төвийн 600 гаруй ажилтны 300 ажилтанд шинжилгээ урьдчилсан байдлаар хийхэд хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээг хийж байна. Коронавирус илэрсэн тохиолдолд бид иргэддээ мэдээлэл өгнө” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet