COVID-19

Коронавирусийн халдвар гараагүй тив үлдсэнгүй

БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн коронавирусийн халдвар дэлхийн бүх тивд тархлаа. Бүтэн жил шахам хугацаанд коронавирусийн халдвараас ангид байсан Антарктид буюу Өмнөд туйлд ажиллаж байсан 36 хүн “Ковид-19” туссан байна. Өмнөд туйлын О Хиггинсийн баазад өвөлжиж байсан Чилийн 36 иргэнээс энэ вирусийн халдвар илэрсэн бөгөөд өвчтнүүдийн 26 нь зам тээвэр, аж ахуйн албанд ажиллаж байсан армийн алба хаагч аж.

Халдвар авсан хүмүүсийг Чили рүү аваачиж тусгаарлан эмчилж байгааг тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Мөн Өмнөд туйлын бусад баазад ажиллаж буй хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авах, тандалт судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр зэхэж байгаа юм.

Мөн зам дэд бүтэц муу, бусад тивээс тусгаарлагдсан, хүн цөөтэй, судалгаа шинжилгээний баазууд голдуу байрладаг Антарктидад “Ковид-19” хэрхэн тархсаныг, цаашлаад хүнээс амьтанд халдсан байж болзошгүй талаар судлах шаардлагатайг судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet