ӨВ СОЁЛ

СОЁЛЫН ЦАГ: Цагаан дарь эх

Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор ХОСГҮЙ ҮНЭТ зэрэглэлд багтсан энэ гайхамшигтай урлалыг XVII зууны хоёрдугаар хагаст өндөр гэгээн Г.Занабазар бүтээжээ.

Хүрлээр нэгэн бүхэл атлаа хөндий цутгаж, алтаар шарж урласан Цагаан дарь эх (төвдөөр Долгор) 68 см өндөр, 45 см өргөнтэй. Дэлбээгээ нээж буй бадамлянхуа цэцгийн давхар дэлбээт дүрс бүхий хээгээр бүтэн тойруулан чимсэн дугуй суурин дээр очир суудлаар заларч, баруун гарынхаа алгыг нааш харуулан хуруугаа тэнийлгэж баруун хөлийн өвдөг дээр тавьсан дүрслэлтэй аж.

Image may contain: 1 person

Бурхны дүрээр хүний оюун ухаан, бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл болдог хэмээн энэ бүтээлийг судлаачид онцолжээ. Цагаан дарь эхийн хөрөг баримлыг хүрлээр нэгэн бүхэл цул атлаа хөндий цутгаж, алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдан гарсан титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолтворын аргаар тодруулж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, туузан нөмрөг, түүний материаллаг чанарыг маш нарийн урлаг төгс бүтээсэн нь гайхамшигтай.

Энэтхэг, Балба, Төвдийн бурхан дүрслэл дэх тиг, дэг жаягийг бүтээлчээр өөрчилж үндэсний уран сайхны сэтгэлгээгээр баяжуулан ард түмнийхээ зан үйл, хүсэл тэмүүллийг шингээсэн бурхны урлахуйн монгол сургууль, үндэсний хүрэл цутгамлын урлагийн өвөрмөц шинж чанарыг бий болгосон учраас бүтээлч, бүтээл хоёр хэдэн зуун дамжин алдаршин, дурсагдаж буй нь энэ юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet