ЖИГ ЖУГ

Б.Эрдэнэтуяа: Бид салаагүй

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал, түүний үзэсгэлэнт гэргий Б.Эрдэнэтуяа нар хоёр тийш болсон гэх мэдээлэл сүүлийн үед олны анхааралд байна. Тэгвэл энэ тухай Б.Эрдэнэтуяа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны тайлбар өглөө.

Тэрбээр “Хань бид хоёрыг салсан, нийлсэн гэсэн нийтлэл яваад байгаа. Худал мэдээлэл хувилж байгаа манай сайтууд ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал сайн байна. Хүү бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Эх орондоо тэр бүр ирээд байдаггүй миний хувьд нэг талаараа завшаантай юм болж байна. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байх.

Image may contain: 1 person, sky, mountain, snow, hat, outdoor, closeup and nature
2020.12.19 Монголд.

Ташрамд, нэг сайхан мэдээг дуулгахад энэ сарын 30-ны орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ орон даяар ТВ сувгуудаар шууд цацагдана. Хань бид хоёр энэ арга хэмжээнд оролцож байгаа гэдгээ хэлэхэд таатай байнаа” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet