COVID-19

Covid-19: Нас барсан иргэдийн ар гэр 100 сая еврогийн нөхөн төлбөр шаардлаа

Итали улсад коронавирусийн халдвар тойрсон цөөнгүй асуудал үүсээд буйн нэг нь халдварын улмаас нас барсан иргэдийн төрөл садан эрх баригчдаас 100 сая еврогийн нөхөн төлбөр олгохыг шаардсан явдал боллоо.

Тодруулбал, цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд болох 500-гаад хүн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Эрүүл мэндийн сайд Роберто Сперанза, Ломбард мужийн захирагч Аттилио Фонтан нарын эсрэг лхагва гарагт Ромын шүүхэд иргэний нэхэмжлэл гаргав. Учир нь иргэд эрх баригчдыг цар тахалд бэлэн байгаагүй, онцгой байдал зарлах хугацааг хойшлуулсан гэж буруутгаад буй юм. Энэ лхагва гарагийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 1.9 саяас давж, нас баралт 69,842 хүрсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet