COVID-19

ДЭМБ: Коронавирус хаанаас эхтэйг тогтоох судалгааны баг Уханьд ажиллана

ДЭМБ цар тахал хаанаас эхтэйг тогтоох зорилгоор БНХАУ-ын Ухань хот руу ирэх сар багаа илгээх гэж байна. Тус баг нь олон улсын 10 эрдэмтнээс бүрдэх аж. Хэдийгээр БНХАУ-ын тал зөвшөөрөхгүй байсан ч ДЭМБ олон сар хэлэлцээ хийсний дүнд Ухань руу эрдэмтдийг оруулахаар болжээ.

Коронавирусийг Ухань хотын мал амьтны захаас эхлэлтэй гэсэн таамаг бий ч яг тэндээс эхтэй гэдгийг баттай нотлоогүй. ДЭМБ-ын энэхүү судалгааны баг хэн нэгнийг буруутгах бус ирээдүйд дахиад цар тахал дэгдэхээс сэргийлэх зорилгоор судалгааны ажил явуулах гэж байгаагаа онцлоод коронавирус яг хэзээнээс тархсан, Ухань хот вирус тархсан эхний голомт мөн эсэхийг тогтоохыг зорьж байгаа гэлээ.

Судалгааны ажлыг 4-5 долоо хоногийн хугацаанд хийх аж.

Эх сурвалж: WHO

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet