ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мөстлөгийн үе буюу 56 мянган жилийн тэртээ амьдарч байсан чонын сэг илрүүллээ

Одоогоос 56 мянган жилийн тэртээ амьдарч байсан чонын сэгийг Канадаас илрүүлсэн байна. Канадын умард хэсгийн мөнх цэвдгээс олдсон энэхүү олдворыг мөстлөгийн үеийнх гэж судлаачид таамаглаж байгаа юм.

Хойд мөсөн далайтай залгаа Юкон мужид алт хайж явсан хүмүүс усан буугаар цэвдэг нүхэлж байхдаа чонын сэгийг олсон бөгөөд  хөлдөөгчид хадгалаад судлаачдад мэдэгдсэн аж. Цас, мөсөн дунд сайтар хадгалагдан чулуужин занданшсан өлөгчин чонын сэгийг Жур буюу Тшондэк-Хвэчин омгийн хэлээр чоно гэж нэрлэснээ палеонтлогчид мэдэгджээ.

Амьтны арьс, үс, шүд нь маш сайн хадгалагдсан, гагцхүү нүд нь ширгэсэн гэж Да-Мойнын их сургуулийн палеонтологч Жули Мичен ярьсан аж.  “Current Biology journal” сэтгүүлд нийтлэгдсэн олдворын тухай өгүүлэлд онцолж буйгаар, энэхүү чоно одоогоос 56-57 мянган жилийн тэртээ үхсэн, амьтны мах, загасаар хооллодог байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet