ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонгконгийн эрх баригчдыг шүүмжилсэн тэрбумтныг суллав

Хонгконгийн сөрөг хүчний тэмцэгч, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин  гаднын тусгай албаныхантай сүлбэлдсэн байж магадгүй хэргээр баривчлагдсан тэрбумтан Жимми Лайг батлан даалтаар суллажээ. Хотын томоохон сонин, сэтгүүлийг эзэмшигч, медиа магнат тэрбээр Бээжин, Хонгконгийн эрх баригчдыг удаа дараа шүүмжилж, эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан нэгэн.

Түүнийг гаднын орон руу зорчиход шаардлагатай бүх бичиг баримтыг хууль сахиулах байгууллагынханд тушаах, гэрээсээ онц шалтгаангүйгээр гарахгүй байх, ярилцлага өгөх, нийтлэл бичих, олон нийтийн сүлжээнд пост, сэтгэгдэл бичихийг хориглох, гадаадын байгууллагын төлөөлөгчтэй уулзахаас татгалзах гэсэн нөхцөл тавьж, 1.2 сая ам.долларын барьцаа төлүүлсний дүнд суллажээ. Мөн БНХАУ, Хонгконгийн эрх баригчид, тэдний явуулж буй бодлогын талаар ямар нэгэн мэдэгдэл хийхийг хориглосон аж.

Хонгконгийн тэмцэгчдээс хамгийн нэр нөлөөтэй гэгддэг Жимми Лай бэлэн хувцасны үйлдвэрлэлээс бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд 1990-ээд онд “Next Digital Limited” медиа холдингийг үүсгэн байгуулж, тэрбумтнуудыг жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet