ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Амазон” нэг удаагийн хуванцар эдлэлийн худалдааг танана

Онлайн худалдааны тэргүүлэгч компаниудын нэг “Амазон” Европын холбооны орнууд, Их Британи, Туркт нэг удаагийн хуванцар аяга, таваг, халбага сэрээ, соруул зэрэг бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоож байна.  Худалдаалахыг зогсоож буй бүтээгдэхүүний жагсаалтад нэг удаа хэрэглэх зориулалттай хоол, зуушны хуванцар сав, халбага сэрээ, ундааны соруул, аяга зэрэг байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг эд зүйлс багтаж байгаа юм.

Ирэх оноос Европын холбоонд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний худалдааг хориглосон хууль хэрэгжиж эхлэх бөгөөд “Амазон” үүнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж буй аж. Ташрамд, байгальд шингэж  задардаггүй он удаан жил болдог хуванцар бүтээгдэхүүнээс татгалзах аян цөөнгүй оронд өрнөж байгаа бөгөөд Их Британи, Канад, Хятад тэргүүтэй орнууд ч ирэх оноос эхлэн ийм бүтээгдэхүүний хэрэглээг багасгах арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: Euronews

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet